Мэдээллээ устгах

Эрдэм дэх бүртгэл, мэдээллээ хэрхэн устгах вэ — Google, Facebook-ээр нэвтэрсэн бол ч.

Сүүлд шинэчилсэн: 2026.10.17

Апп дотроос (шууд)

  • Эрдэмд нэвтэрнэ үү — и-мэйл, Google эсвэл Facebook-ээр, урьд нэвтэрдэг аргаараа.
  • Доод цэсний Би хэсгийг нээнэ.
  • «Таны мэдээлэл» хэсэгт «Бүртгэлээ устгах» → «Устгах…» → «Тийм, бүртгэлээ устгах» гэж дарна.

Бүртгэл тань тэр даруй устана. Хуулбар хадгалах бол өмнө нь «Татах» товчоор мэдээллээ татаж аваарай.

Нэвтэрч чадахгүй бол

Бүртгэлийнхээ и-мэйл хаягаас (Facebook-ээр нэвтэрдэг бол Facebook дээрх нэр, и-мэйлээ бичээд) erdem@suray.mn хаяг руу «Мэдээллээ устгуулах» гэсэн хүсэлт илгээнэ үү. Таны бүртгэл мөн эсэхийг шалгаад 30 хоногийн дотор устгаж, хариу бичнэ.

Facebook-ийн тохиргооноос хасах

Facebook-ийн «Settings & privacy → Apps and websites» хэсгээс Эрдэмийг хасвал Facebook цаашид Эрдэмд мэдээлэл дамжуулахаа болино, гэхдээ Эрдэм дэх таны мэдээлэл устахгүй — түүнийг дээрх аргаар устгана уу.

Юу устах вэ

Бүртгэл, явц, давтлагын түүх, XP, тэмдэг, олимпиадын бүртгэл, хариулт (зурсан хариултын зураг ч), дүн, хуваалцсан холбоос, сануулгын төхөөрөмж — бүгд нэг дор устна; тухайн төхөөрөмж дээрх явц ч арчигдана. Нэрийн хэрэгсэлд санал болгосон бичлэг тань хэнийх болох нь үл мэдэгдэн үлдэнэ. Нөөц хуулбараас 30 хүртэл хоногийн дотор устна. Дэлгэрэнгүйг нууцлалын бодлогоос үзнэ үү.