Нууцлалын бодлого

Эрдэм таны тухай ямар мэдээлэл хадгалдаг, юунд ашигладаг, хэнтэй хуваалцдаг, хэр удаан хадгалдаг, та түүнийгээ хэрхэн татаж авах, устгах вэ.

Сүүлд шинэчилсэн: 2026.10.17

Бид хэн бэ

Эрдэм (erdem.suray.mn) бол монгол бичиг сургах вэб апп. Энэ бодлогод «бид» гэдэг нь Эрдэмийг бүтээж, ажиллуулдаг багийг хэлнэ. Хувийн мэдээллийн талаар асуух, хүсэлт гаргах бол erdem@suray.mn хаягаар бичнэ үү.

Энэ бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн бичигдсэн бөгөөд хуулийн 8.2-т заасан, зөвшөөрөл өгөхөөс өмнө таны мэдэх ёстой бүх зүйлийг агуулна.

Ямар мэдээлэл хадгалдаг вэ

Бүртгэлгүйгээр эхэлсэн ч, та анхны хичээлээ дуусгах хүртэл серверт юу ч хадгалагдахгүй — явц тань зөвхөн хөтчийн тань санд байна. Дараа нь юу хадгалагдах нь та юу хийснээс хамаарна:

  • Зочин: анхны хичээлээ дуусгахад нэргүй зочны бүртгэл үүснэ — танигдахгүй дугаар, түүнтэй холбоотой явц.
  • Бүртгэл: и-мэйл хаяг; нууц үг тавьсан бол түүний хэш (нууц үгийг өөрийг нь бид харахгүй); Google эсвэл Facebook-ээр нэвтэрвэл тэдний илгээсэн и-мэйл, нэр, зургийн хаяг; бүртгүүлсэн, сүүлд нэвтэрсэн огноо.
  • Явц: дуусгасан хичээл, карт бүрийн давтлагын төлөв, хариулт бүрийн түүх, XP, тэмдэг, самбарт харагдах нэр.
  • Олимпиад: бүртгүүлсэн бүтэн нэр, хариулт (зурсан хариултын зураг ч), эхэлсэн, илгээсэн цаг, тест бөглөх үеэр хуудаснаас хэдэн удаа гарсан тоо (шүүгчид харагдана, оноонд нөлөөлөхгүй).
  • Хуваалцсан мөч: таны сонгосон тэмдэг, олимпиадын амжилт, картан дээр бичих нэр.
  • Нэрийн хэрэгсэл: санал болгосон нэр, түүний бичлэг.
  • Сануулга (асаасан бол): төхөөрөмжийн push хаяг, түлхүүр, хэл, апп сүүлд нээгдсэн цаг, амралтын горим.

Хөтчийн санд (localStorage) явц, карт, тохиргоо тань хадгалагдана; хоёр жижиг күүки — сонгосон хэл (erdem-locale), нүүр хуудсыг аль хувилбараар харуулах (erdem-started). Зар сурталчилгааны болон таныг мөрдөх күүки, гуравдагч талын хэмжүүр (analytics) бид ашигладаггүй. Фонтууд манай серверээс ачаалагдана.

Юунд ашигладаг вэ

  • Сургах: явцыг тань хадгалж, ямар ч төхөөрөмжөөс үргэлжлүүлэх; карт бүрийг хэзээ давтахыг FSRS алгоритм тооцоолно — энэ нь автомат шийдвэр боловч зөвхөн давтлагын дарааллыг тогтооно.
  • Олимпиад зохион байгуулах: оролцогчийг шалгаруулж, дүнг нийтэлж, батламж олгох.
  • Бүртгэлийг хамгаалах: нэвтрэх кодыг и-мэйлээр илгээх, роботоос хамгаалах шалгалт (Cloudflare Turnstile), админд хоёр шатлалт баталгаажуулалт.
  • Сануулга илгээх: зөвхөн та асаасан төхөөрөмж рүү — давтлагын сануулга өдөрт нэгээс илүүгүй, бүртгүүлсэн олимпиад тань эхлэх, хаагдахын өмнө.

Үндэслэл: таны зөвшөөрөл (бүртгүүлэх, сануулга асаах, олимпиадад бүртгүүлэх үед) ба таны хүссэн үйлчилгээг үзүүлэх. Мэдээллийг тань бид зарахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй.

Юу олон нийтэд харагддаг вэ

  • Долоо хоногийн самбар: бүртгэлтэй хэрэглэгчийн самбарт харагдах нэр, XP (зочин самбарт гарахгүй).
  • Олимпиадын дүн: нийтэлсний дараа бүтэн нэр, байр, оноо, хугацаа; батламж дээр бүтэн нэр.
  • Хуваалцсан мөч: холбоосыг мэдэх хэн бүхэнд — таны сонгосон нэр, тэмдэг эсвэл олимпиадын байр.
  • Нэрийн хэрэгсэл: шинжээч баталсан бичлэг нийтлэгдэнэ (хэн санал болгосон нь харагдахгүй).

Хэнтэй хуваалцдаг вэ (гадаадад шилжүүлэх)

Эрдэм дараах үйлчилгээ үзүүлэгчдийн дэд бүтэц дээр ажилладаг. Тэдний сервер Монгол Улсаас гадна байрладаг тул бүртгүүлснээр та мэдээллээ тэнд шилжүүлэхийг зөвшөөрнө (хуулийн 14 дүгээр зүйл):

  • Supabase — өгөгдлийн сан, нэвтрэлт, файл (олимпиадын зураг). Сервер нь одоо Австралид (Сидней), Сингапур руу шилжүүлэхээр төлөвлөж байна.
  • Вэб сервер — одоо Vercel (хуудсыг Сингапурт боловсруулна), удахгүй DigitalOcean (Сингапур). Сервер хүсэлт бүрийн IP хаяг, хөтчийн мэдээллийг техникийн бүртгэлд богино хугацаанд хадгална.
  • Resend — нэвтрэх кодтой и-мэйлийг илгээнэ (таны и-мэйл хаяг).
  • Cloudflare Turnstile — бүртгүүлэх, нэвтрэх үед хүн эсэхийг шалгана; тэр үед хөтөч тань Cloudflare-тай холбогдож, IP хаяг, хөтчийн шинж тэмдгийг илгээнэ.
  • Google, Facebook — зөвхөн тэдгээрээр нэвтрэхийг сонговол; тэд таныг Эрдэмд нэвтэрсэн гэдгийг мэднэ.
  • Хөтчийн push үйлчилгээ (Google, Mozilla, Apple, Microsoft — хөтчөөс тань хамаарна) — сануулгын шифрлэгдсэн текстийг төхөөрөмж рүү тань хүргэнэ.

Хуулиар шаардсанаас бусад тохиолдолд өөр хэнд ч мэдээллийг тань өгөхгүй.

Хэр удаан хадгалдаг вэ

  • Бүртгэл, явц: та устгах хүртэл.
  • Нэг ч хичээл дуусгаагүй зочны бүртгэл: 30 хоногийн дараа автоматаар устна.
  • Сануулгын төхөөрөмж: унтраах, эсвэл push үйлчилгээ төхөөрөмжийг байхгүй болсон гэж хэлэхэд устна.
  • Нөөц хуулбар (шифрлэгдсэн): устгасан мэдээлэл 30 хүртэл хоног үлдэж болно, дараа нь тэндээс ч устна.

Таны эрх

Хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу та дараах эрхтэй:

  • Мэдээллээ мэдэх, хуулбарыг нь авах — Би → «Таны мэдээлэл» → «Татах»: бүх мэдээлэл тань нэг JSON файлаар, үнэ төлбөргүй (зурсан хариултын зургийг олимпиадын дүнгийн хуудаснаас үзнэ).
  • Засуулах — самбарт харагдах нэрээ Би хэсэгт, олимпиадын нэрээ дүн нийтлэгдэхээс өмнө өөрөө засна; бусдыг нь бидэнд бичээрэй.
  • Устгуулах — Би → «Таны мэдээлэл» → «Бүртгэлээ устгах». Дэлгэрэнгүйг мэдээлэл устгах заавраас үзнэ үү.
  • Зөвшөөрлөө татах — сануулгаа унтраах, эсвэл бүртгэлээ устгах. Өмнөх боловсруулалт хүчинтэй хэвээр байна.
  • Гомдол гаргах — бидэнд, эсвэл Хүний эрхийн үндэсний комисст.

Хүсэлтэд тань аль болох богино хугацаанд, 30 хоногоос хэтрүүлэхгүй хариулна.

Хүүхэд

Олимпиадад сурагчид оролцдог. 18 нас хүрээгүй бол бүртгэл үүсгэх, олимпиадад бүртгүүлэхээсээ өмнө эцэг эх, асран хамгаалагчаасаа зөвшөөрөл аваарай. Хүүхдийн мэдээллийг зөвшөөрөлгүй хадгалсныг мэдвэл бидэнд бичээрэй — устгана.

Аюулгүй байдал

Холболт бүр шифрлэгдсэн (HTTPS); нууц үгийг хэшлэж хадгална; өгөгдлийн санд хэрэглэгч бүр зөвхөн өөрийн мөрийг уншина; админ бүр хоёр шатлалт баталгаажуулалтаар нэвтэрнэ. Мэдээлэл тань алдагдаж, эрхэд тань нөлөөлөх тохиолдол гарвал танд даруй мэдэгдэнэ.

Өөрчлөлт

Энэ бодлогыг өөрчилбөл дээрх огноог шинэчилнэ; том өөрчлөлтийг апп дотор болон Facebook группээр зарлана. Мэдээллийг тань шинэ зорилгоор ашиглах бол дахин зөвшөөрөл асууна.