Түвшин 0

Зурлага

Монгол бичгийн үсэг бүр цөөн хэдэн зурлагаас бүтдэг. Зурлагын нэр, дүрсийг цээжилж тогтоох нь монгол бичиг сурах хамгийн эхний алхам юм.

Түвшин 0-ийн хичээл эхлэх

Үндсэн зурлага

Үсэг бүр эдгээрээс бүтнэ.

  • ᠊

    нуруу

    Түвшин 0-д заана

    Үгийн бүх зурлагыг хооронд нь холбож, дээрээс доош татсан шулуун зураас.

    Бүх үсэгт байдаг

  • ᠡ‍

    титэм

    Түвшин 0-д заана

    Үгийн эхэнд — эхний эгшгийн өмнө болон н, л, м, е, һ үсгийн өмнө бичнэ. Үгийн дунд, адагт ордоггүй.

    Үсэг: а, и, н, м, л, э, о

  • ‍ᠠ‍

    шүд

    Түвшин 0-д заана

    Хамгийн түгээмэл зурлага. Үргэлж үгийн дунд орно.

    Үсэг: а, н, м, л, э, т, х

  • ‍ᠢ‍

    шилбэ

    Түвшин 0-д заана

    Дангаараа орохоос гадна тэмдэг нэмж й, р, гадаад үгийн е, в, һ үсгийг бүтээнэ. Ихэвчлэн үгийн дунд орно.

    Үсэг: и, т, р

  • ‍ᠣ‍

    гэдэс

    Түвшин 0-д заана

    Үгийн эхэнд, адагт дангаараа ордоггүй — зөвхөн гадаад үгийн адгийн о-г гэдсээр төгсгөнө.

    Үсэг: б, о

  • ‍ᠢ

    нум

    Түвшин 0-д заана

    Эм үгийн х, г үсгийн гол зурлага. Үгийн адагт и, р үсгийг нумаар бичнэ.

    Үсэг: и, б, о, х, р

  • ‍ᠠ

    сүүл

    Түвшин 0-д заана

    а, э, н үсгийн гол зурлага. Үргэлж үгийн адагт орно.

    Үсэг: а, б, н, э

  • ᠎ᠠ

    цацлага

    Түвшин 0-д заана

    Адгийн а, э-г үгээс салангид цацлагаар бичнэ. б болон эм үгийн х, г-гийн дараа үгтэйгээ залгана.

    Үсэг: а, э

  • Энэ зурлагатай
    ‍ᠲ
    Зурлагагүй
    ‍ᠲ‍

    өлмий

    Нумтай гийгүүлэгчийн дараах шилбийг болон зарим гадаад үсгийг өлмийгөөр төгсгөнө.

    Үсэг: т

  • Энэ зурлагатай
    ‍ᠰ
    Зурлагагүй
    ‍ᠰ‍

    охор сүүл

    Үгийн адагт орсон с, эр үгийн г-г охор сүүлээр төгсгөнө.

    Үсэг: с, х

Ялгах зурлага

Үндсэн зурлага дээр нэмж шинэ үсэг бүтээнэ — ижил бүтэцтэй хоёр үсгийн ялгаа нь ихэвчлэн зөвхөн энэ.

  • Энэ зурлагатай
    ‍ᠨ᠋‍
    Зурлагагүй
    ‍ᠠ‍

    дан дусал

    Шүдний өмнө нэг дусал тавьж н үсгийг бүтээнэ.

    Үсэг: н

  • Энэ зурлагатай
    ‍ᠯ‍
    Зурлагагүй
    ‍ᠠ‍

    эвэр

    Титэм, шүдний хойно нэмж л үсгийг бүтээнэ.

    Үсэг: л

  • Энэ зурлагатай
    ‍ᠮ‍
    Зурлагагүй
    ‍ᠠ‍

    гэзэг

    Титэм, шүдний хойно нэмж м үсгийг бүтээнэ.

    Үсэг: м

  • Энэ зурлагатай
    ‍ᠷ‍
    Зурлагагүй
    ‍ᠢ‍

    өргөс

    Шилбэ, нуманд нэмж р үсгийг бүтээнэ.

    Үсэг: р

Бусад дүрс

Үсгийн тайлбарт хэрэглэдэг бусад нэр.

  • ‍ᠰ‍

    завж

    с, ш үсгийн гол зурлага — нурууны өмнө талд татна.

    Үсэг: с

  • Энэ зурлагатай
    ‍ᠲ‍
    Зурлагагүй
    ‍ᠢ‍

    гогцоо

    Эгшгийн өмнөх т, д үсгийг гогцоотой шилбээр бичнэ. Гадаад үгийн һ-гийн гогцоо хөндий.

    Үсэг: т

  • Энэ зурлагатай
    ᠲ‍
    Зурлагагүй
    ᠡ‍

    буруу харсан гэдэс

    Үгийн эхэнд т, д үсгийг буруу харсан гэдэс, шүдээр бичнэ.

    Үсэг: т

Зурлагын нэр, тайлбарыг «Монгол бичгийн гарын авлага-I» (2023)-аас авав.